БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

             Багахангай дүүрэг нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 90 км зайд оршдог, 14.0 мянган га нутаг дэвсгэртэй тал хээрийн бүсэд хамаардаг. Хойд болон зүүн хойд талаараа Төв аймгийн Сэргэлэн сумтай, баруун болон баруун урд талаараа Баян сумтай тус тус хиллэдэг. 2 хороотой бөгөөд 1053 өрхийн 3790 хүн амтай 16349 толгой малтай байна. 46 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тус дүүрэг нь хатуу  хучилттай замаар 90 км, төмөр замаар 107 км –ээр Улаанбаатар хоттой холбогддог.

Монгол улсын Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолоор дүүргийн Гамшгаас хамгаалах штаб, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2005 оны 48 дугаар тогтоолоор дүүргийн Онцгой байдлын хэлтэс байгуулагдсан. Дүүргийн нутаг дэвсгэртгамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус хэлтсийн Аврах, гал унтраах 80 дугаар анги нь Багахангай хороон дахь Материал Техникийн хангамжийн нэгдлийн гэрээт Гал унтраах команд нэртэйгээр байгуулагдаж орон нутгийн хувьд Төв аймгийн Цагдан сэргийлэх Хэлтэст харьяалагдаж Засгийн газрын 1991 оны 90 дүгээр тогтоол, Улаанбаатар хотын Ардын Их Хурлын гүйцэтгэх захиргааны 146 дугаар тогтоолоор байгуулагдсан.

12186169_784262351701033_1669448583_o