Нийслэлийн Онцгой байдлын газрын анги, салбаруудын гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, тусгай мэргэжлийн бэлтгэлийн төвшинг тодорхойлох, сайжруулах зорилгоор rил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Мэргэжлийн аврагч-2018″ тусгай бэлтгэлийн тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Mус тэмцээнд Нийслэлийн аврах анги болон Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн 15 багийн 130 гаруй тамирчид оролцсон байна. “Мэргэжлийн аврагч-2018” тусгай бэлтгэлийн тэмцээний шилжин явах цомын эзнээр 49 оноогоор Нийслэлийн Аврах анги-105, хоёрдугаар байрт 66 оноогоор Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, гуравдугаар байрт 69 оноогоор Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, тусгай байрт 71 оноогоор Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан. Тус тэмцээнд баг тамирчид маань амжилттай оролцож 85 оноогоор 6 дугаар байр эзэлсэн.
40875940_1680053582121901_5079711254667329536_n

40796575_1680053532121906_6218142437265637376_n

41045840_1680053245455268_2161788384471678976_n

40882575_1680053182121941_5651862544160129024_n

40862258_1680053122121947_579807803137327104_n

40781415_1680053412121918_3666655980512346112_n

40620816_1680053352121924_7131004377019449344_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>